Аламед хотын ойролцоох худалдааны төвд сэжигтэнг цагдаа нар саатуулсан бөгөөд гурван хүн халдлагын улмаас шархадсан ажээ. Оклендын цагдаа “Энэ коллеж нь солонгосчуудын байгуулсан сургууль. Буутай этгээд сургуульд өглөө орж ирээд шууд галлаж эхэлсэн” гэж хэлсэн байна.
Коллежийг арван жилийн өмнө байгуулсан номлогч Жонг Ким хэлэхдээ гал нээсэн этгээд өмнө нь коллежийн анагаахын оюутан байсан гэжээ.
Жонг Ким өөрийн ажлын өрөөндөө байхдаа бараг 30 удаагийн буудах чимээг сонссон гэж нэмж хэлсэн юм.
Мөн халдлага гарах үед байсан гэрчүүдийн нэг хэлэхдээ сургууль дотор нэг солиотой хүн буугаар галлаж эхэлсэн. Буутай этгээд ерөөсөө галзуу мэт хашгирч байсан бөгөөд сургууль дотор байсан оюутнууд бүгд зугтааж гүйсэн. Түүний хажууд байсан хүн цээжиндээ буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн гэжээ.
Одоогоор буутай этгээд яагаад халдлага үйлдэх болсон талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
Энэ коллеж нь шашны хувийн сургууль бөгөөд шашны номлол, хөгжим болон анагаахын чиглэлээр оюутнууд суралцдаг юм.