
Франц улсаас долоо хоног тутамд үнэмлэхийн бэлдэц ирэх бөгөөд түүнийг хоёр машинаар хэвлэх гэнэ. Улсын хэмжээнд нийт сая 990 мянган цахим үнэмлэх хэвлэх бөгөөд үнэмлэхийг дөрөвдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн хэвлэж дуусгахаар төлөвлөөд байгаа гэнэ.. Ийнхүү хэвлэгдэж бэлэн болсон иргэний үнэмлэхийг нислэг үйлддэг есөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст онгоцоор хүргүүлэхийн зэрэгцээ хэвлэгдсэн иргэний үнэмлэхийг нэг ч хоног саатуулахгүйгээр түгээх ажлыг орон нутгийн нэгжид чиглэл өгч, нислэг үйлддэг компаниудтай хамтран ажиллах гэрээ хийж, зохион байгуулж ажиллах юм байна.
Б.Саран