Хоёрдугаар шатны уралдааныг аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулж, арваннэгдүгээр сарын 15-ны дотор шалгаруулах юм байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих” жилийн ажлын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд ийнхүү уралдааныг хоёр үе шаттай зарлаж байгаа ажээ.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавих шаардлага:
-Телевиз, радиогийн нэвтрүүлэг-20 минут
-А2 сонины хэмжээтэй 2 нийтлэл
-Сэтгүүлч, уран бүтээлчид тухайн нийтлэл нэвтрүүлгээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан дараах хэлбэрээр нийтийн хүртээл болгосон байх гэнэ.
- DVD бичлэг
- Телевизийн хөтөлбөр
- Уралдаанд ирүүлж буй нийтлэлийг доод тал нь өдөр тутмын сонинд 1 удаа, цахим хуудсанд 1 удаа тус тус хэвлүүлсэн байх
- Нийтлэлийг А4 хэмжээгээр хэвлэн ирүүлэх /нийтлэгдсэн сонины хайчилбарыг хавсаргах /
-Уралдаанд оролцож буй бүтээл нь “Өрхийн хөгжлийг дэмжих жил” гарчгийн /лого/ дор нийтлэгдсэн байх
-Дээрх агуулгын хүрээнд цуврал нийтлэл, нэвтрүүлэг байж болно
-Бодит баримтан дээр тулгуурлан бичих ба эх үүсвэр нь тодорхойгүй мэдээлэл, үзэл бодол оруулахгүй байх
-Нийтлэл нэвтрүүлгийн агуулгыг бүрдүүлэхдээ Сонгуулийн тухай хуулийг харгалзан үзэх
-Байгууллага, хувь хүний нэр хүндэд зүй бусаар халдахгүй байх
-Уралдаан зарлагдахаас өмнө хийсэн бүтээлийг хүлээн авахгүй
-Уралдаанд оролцогч нь өөрийн нэр, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичиж ирүүлсэн байх бөгөөд бүтээлүүдийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаман дээр хүлээн авах юм байна.
Шагналыг танилцуулбал,
Телевиз:
I байр-1 /3сая төгрөг/
II байр-1 /2сая төгрөг/
III байр-1 /1сая төгрөг/
Радио:
I байр-1 /2 сая төгрөг/
II байр -1 /1сая төгрөг/
III байр -1 /500 мянган төгрөг/
Нийтлэл:
I байр-1 /2 сая төгрөг/
II байр -1 /1 сая төгрөг/
III байр -1 /500 мянган төгрөг/