“Төр хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт семинар болно

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

“Төр хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт семинар болно

Төрийн өмчийн хороо нь Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийг хөгжүүлэх талаарх хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 6-ны өдөр “Төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт семинарыг ЖАЙКА болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулахаар болжээ.

Тус семинарын үеэр “ЖАЙКА-гийн зүгээс явуулж буй Монгол Улсыг дэмжих бодлого болон ТХХТ-ээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн харилцан хамаарал”, “Монгол Улсын ТХХТ-ийн бодлого, хэрэгжүүлэх тогтолцоо”, “ТХХТ-ийн эрсдэлийн менежмент болон төр, хувийн хэвшил тус бүрийн хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоо”, “Монгол Улсад хэрэгжүүлэх метроны төслийн судалгааны ажлын дунд шатны тайлангийн товч агуулга” сэдвүүдээр илтгэл тавьж, асуулт, хариулт өрнүүлэх юм байна.

Төсвийн тухай хууль батлагдаж, Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг сонгох, бэлтгэх, концессын зүйлийн жагсаалтад оруулах, хэрэгжүүлэх явцад холбогдох агентлаг, яамдын оролцоо, үүрэг хариуцлага нэмэгдсэн энэ үед энэхүү сургалтыг зохион байгуулж буйгаараа онцлог ажээ.

                            Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж