Австраличууд америк ажилчдыг “чангална”

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Австраличууд америк ажилчдыг “чангална”

Байгалийн баялгаар арвин газар нутаг бүхий Австрали улс уул уурхайн баялгийн үйлдвэрлэл болон байгалийн хийн салбартаа олборлолтын “тэсрэлт” хийж байгаа бөгөөд гадаадаас мэргэжлийн өндөр чадвартай ажилчдыг ихээр ажиллуулж байгаа юм. Тэр дундаа АНУ-аас олон тооны ажилчин авч байгаа ч зарим нэг асуудлаас болж америк ажилчдын хувьд тавих шалгуураа өндөрсгөх болсон гэнэ. Өмнө нь АНУ-аас ирсэн ажилчдыг Австралид ирснийх нь дараа л мэргэжлийн төвшинг нь тогтоодог байсан аж. Харин шинэ хууль гаргаснаар америк ажилчид эх орондоо ажил мэргэжлийн чадвараа тогтоолгож байж Австралид очиж байхаар болсон байна. Энэ өөрчлөлт нь америк ажилчид Австралид очсон хойноо мэргэжлийн төвшингөө тогтоолгох гэж их хугацаа алдсанаас болж ажил олгогч болон тэдний хооронд маргаан үүсдэгтэй холбоотой аж. Мөн зарим нь ажил мэргэжлийн хувьд шаардлагад огт тэнцэхгүй нь тогтоогдсоноос болж зөрчил үүсдэг зэрэг асуудлыг зохицуулахаар ийм эрхзүйн шийдэл гаргасан байна.

Яг одоо зарлагдаад байгаа ажлын байрыг шүүн үзэхэд Австралид ойрын гурваас таван жилийн хугацаанд өндөр мэргэжлийн, мэргэшсэн барилгын ажилчдыг их хэмжээгээр авахаар болж байгаа гэнэ. Ийм хүлээлт бий болно гэдгийг саяхан Австралийн засгийн газраас мэдээлсэн байна. “Энэ сарын дундаас эхлэн дээрхи салбаруудад Америкийн ажилчдыг авахаар бөглөх маягтуудыг тараах бөгөөд энэ нь ажил мэргэжлийн өндөр чадвар бүхий АНУ-ын иргэдэд сайхан боломжийг олгох болно” гэж Австралийн холбогдох яамны төлөөлөгч хэлсэн байна.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж