
Хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг Б.Баатархүү өчигдөр мэргэжлээ түр солин гэрэл зурагчдын хамт “папараци” хийлээ. Тэрбээр өчигдөр Соёлын төв өргөөнөө болсон "Монголын хошин урлагийн жүжигчдийн анхдугаар их наадам"-ын улаан хивсний ёслолын үеэр мэргэжил нэгт нөхдөө “canon”-ы хальснаа харамгүй буулгасан шүү.
Хошин урлагийнхан дотроо загварлаг хэмээгддэг түүний энэ үшдийн сонголт ч бусад гэрэл зурагчдын дуранд өртөөд амжсан юм. Тэрбээр алтлаг товчтой цэргийн дүрэмт хувцас бүхий загварыг энэ удаад сонгожээ. Харин түүнд бусдыг овоо хараандаа буулгахад нарны шил нь саад болоогүй бололтой.

Г.Даша