Ноолуурын үнэ 70 мянга хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Ноолуурын үнэ 70 мянга хүрчээ

Баруун-Урт сумын худал­дааны биржид ноолуурын арилжаа болж кг нь 65000-70000 төгрөгт хүрч байна.

Гэхдээ малчид ноолуурын үнэ ханш 70 мянгаас дээш өсч магадгүй хэмээн шууд борлуулахаа харзнан хүлээж байна. Тус аймаг 770 гаруй мянган ямаатай бөгөөд жилд 200 орчим тн ноолуурыг зах зээлд нийлүүлдэг. Улс даяар гайхагдсан Баяндэлгэрийн улаан ямааны сайн чанарын цайвар ноолуур жилийн жилд эрэлт ихтэй, үнэ өндөртэй байдаг. Тал нутагт мал сүрэг зутрал­гүй өвлийг өнтэй давсан тул ямааны ноолуур арвин, чанар сайтай байгаа нь малчид орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж бүрджээ.

Г.Сүхээ /Сүхбаатар аймаг/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж