Гэри Барлоу Соломоны арал дээр гацжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Гэри Барлоу Соломоны арал дээр гацжээ

“Take that” хамтлагийн дуучин асан Гэри Барлоу Соломоны арал дээр гацжээ. Гэри Барлоу болон түүний нөхөд Их Британийн хатан хаан II Элизабетын угсаа залгамжилсны 60 жилийн ойн хүрээнд баримтат киноны зураг авахаар Номхон далайн тус арал дээр очиход  хэдэн өдөр дараалан бороо орж, далайн шуурга эхэлсэн гэнэ.

Киноны зураг авалтын багийнхан далайн шуурга намдахыг хүлээхээс өөр аргагүй болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд далайн шуурга улам хүчтэй болоход Гэри Барлоу Twitter-тээ “Бид Соломоны арал дээр гацчихлаа. Далайн шуурга арлыг чиглэж байна. Бидэнд хүлээж суухаас өөр арга үлдсэнгүй” гэж бичжээ. Тэр үеэр Соломоны арлын ойролцоох Фижи арлыг далайн шуурга нөмөрч дөрвөн хүн амиа алдсан тухай мэдээ очжээ. Тус арал дээрх 5,000 гаруй оршин суугчид болон Австрали, Шинэ Зеландын жуулчдыг үерийн гамшиг нүүрлэхээс өмнө нүүлгэн шилжүүлсэн байна.

Харин Гэри Барлоу болон түүний нөхөд рүү Их Британийн Засгийн газар завь, аврах багийнхныг өнөөдөр өглөө илгээсэн талаар дуучин Twitter-тээ бичжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж