Ронан Китингийг эхнэр нь уучилсангүй

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Ронан Китингийг эхнэр нь уучилсангүй

90-ээд оны үед залуусыг байлдан дагуулж байсан Ирланд хөвгүүдийн “Boyzone” хамтлагийн дуучин Ронан Китинг 14 жил ханилсэн эхнэрээсээ салжээ. Ронан 2010 онд тайзны бүжигчин бүсгүйтэй учир ургуулснаас хойш тэдний харилцаанд сэв суусан ч гурван хүүхдийнхээ төлөө эвлэрэх гэж хичээж байжээ. Тэд өнгөрсөн жилээс тусдаа амьдрах болсон гэнэ. Ронаныг 2009 онд  “Boyzone” хамтлагийн аялан тоглолтоос эргэж ирсний дараа эхнэр нь нууц амрагтай болсныг нь олж мэдсэн аж. Загвар өмсөгч байсан Айвонне нөхрөө нууц гар утастай байсныг мэдэж, нууц амраг руу нь мессеж бичжээ. Бүх зүйл тодорхой болсны дараа Ронан хэргээ хүлээжээ. Ронан гэр бүлээ аврах гэж хичээсэн ч урьдынх нь хэвэнд оруулж чадаагүй байна. Ронан нэгэн ярилцлагадаа  “Би том алдаа гаргасан. Алдаагаа засах гэж хичээж байна” гэсэн юм. Гэвч Ронан алдсан зүйлээ дахин олж чадаагүй бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж