Улаанбаатарт 8 хэм дулаан байна | News.MN

Улаанбаатарт 8 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.04.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 8 хэм дулаан байна

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тундас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө зүүн хойноос
секундэд 7-12 метр. Шөнөдөө  5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус
дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3 градус  хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос  секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд  6-11 метр. Шөнөдөө 7-9 хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж