Улсын бүртгэлтэй холбоотой 36 хэрэг шийдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Улсын бүртгэлтэй холбоотой 36 хэрэг шийдвэрлэв

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэг жилийн хугацаанд магадлалаар 348 хэрэг шийдвэрлэсний 36 нь буюу 10.3 хувь нь улсын бүртгэлтэй холбоотой маргаан байгаа аж. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас УБЕГ  болон тухайн байгууллагын даргад холбогдуулж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл түүний дотор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар  Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан энэ төрлийн маргааны 69 хувийг эзэлж байгаа аж. Түүнчлэн  үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх, уулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой   хэрэг маргааныг шийдвэрлэжээ.  Эдгээр нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүх 47.2 хувийг  нь нэхэмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Улсын бүртгэлтэй  холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаж буй иргэд хууль, эрх зүйн мэдлэг дутмагмаас гэрээ, хэлцэл байгуулсныхаа дараа шүүхэд хандах нь их байдаг аж.  Мөн мэдүүлэг гаргагч нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг мэдүүлэгт хавсаргадаггүй, мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй атлаа хуурамч нотлох баримт гаргаж өгөх, өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн, тэр нь хүчинтэй байгаа бол хүлээн авахаас татгалзах тухай хуулийн заалтын дагуу нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болох тохиолдол байна.

 

Улсын хэмжээнд анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн
хэргийн тоо

Үүнээс: улсын бүртгэлтэй холбоотой маргаан

Нийт шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувь

2010 он

1031

69

6.6%

2011 он

891

83

9.3%

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн бүртгэлтэй холбоотой маргаан

Он

Нийт шийдвэрлэсэн хэрэг

Үүнээс: улсын бүртгэлтэй холбоотой маргаан

Нийт шийдвэрлэсэн хэрэгт эзлэх хувь

2011.04.01-

2011.12.22

247

24

9.7%

2011.12.23-

2012.03.30

101

12

11.8%

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн бүртгэлтэй холбоотой маргааныг төрлөөр нь ангилвал:

Нийт шийдвэрлэсэн
хэрэг

Үүнээс: үл хөдлөх эд
хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой

Үүнээс: эрхийн улсын
бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотой

Үүнээс: үл хөдлөх эд
хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэхтэй холбоотой

Үүнээс: хуулийн
этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой

 

36

 

 

25 буюу 69.4%

 

4 буюу 11.1%

 

2 буюу 5.5%

 

5 буюу 13.8%

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж