Жайка олон улсын байгууллагааc вакцины мөсөн ханатай 270 ширхэг хөргөгчийг манай улсын эмнэлгийн байгууллагад гардуулахаар болсон байна. Уг ёслол маргааш 14.00 цагт ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад болох ажээ. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон, НЭМБХЗГ-ын дарга С.Төгсдэлгэр, ахлах мэргэжилтэн Д. Нарангэрэл, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Нямхүү, дэд захирал Г. Сүрэнханд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Туул болон Жайка олон улсын байгууллагын төлөөлөл оролцох юм байна.
Д.Жаргал