Санал тоолох машинд баталгаажуулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Санал тоолох машинд баталгаажуулалт хийнэ

АНУ-ын
“Dominion voting systems” компани Монгол Улсын Сонгуулийн ерөнхий
хороотой байгуулсан гэрээний дагуу сонгуулийн автоматжуулсан систем
нэвтрүүлэхэд ашиглах эхний  ээлжийн 705 техник хэрэгслийг өнгөрсөн бямба
гаригт захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

Гэрээний дагуу
энэ компани нийт 2500 техник хэрэгслийг тавдугаар сарын 15-ны дотор
нийлүүлж, ашиглалтын холбоотой бүх үйлчилгээг сонгуулийн үйл ажиллагаа
явж дуусах хүртэлх хугацаанд үзүүлэх ёстой юм байна.

Ирэх долоо
хоногоос эхлэн Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн
төв холбогдох ажлын хэсэгтэй хамтран техник хэрэгслийг хүлээн авч
баталгаажуулах шалгалтыг нарийвчлан хийж нэг бүрчлэн гэрчилгээ олгохоор
болжээ. 

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж