Ташкентын төвд шатахуун түгээх станц дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Ташкентын төвд шатахуун түгээх станц дэлбэрчээ

Узбекстаны нийслэл Ташкент хотын төвд шатахуун түгээх станц дэлбэрчээ. Болж өнгөрсөн явдлын талаар тодорхой мэдээлэл одоохондоо үгүй ч цистернтэй шатахуун цэнэглэх үеэр дэлбэрсэн гэдэг нь тодорхой байгаа аж. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдэд нэг ч хүн хохироогүй гэж байгаа ч нүдээр харсан гэрчүүд хохирогч байгаа гэхдээ тэд нь компанийн ажилтнууд гэж ярьсан тухай орон нутгийн сайтуудад бичигджээ. Olam.uz нэртэй уг шатахуун түгээх станц нь MQ servis компанийн эзэмшилд байдаг юм байна.

Станцаас хааш хаашаа километрийн зайд замыг хааж, гал сөнөөгчид ажиллаж байгаа аж. Ташкент хотын төвд хэд хдэн станц байдаг бөгөөд энэ удаа олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо, хүн харьцангүй цөөтэй газар дэлбэрсэн нь аз болжээ.

Х.САЙХАН

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж