Тусгай зөвшөөрөлтай холбоотой маргаан зонхилж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрөлтай холбоотой маргаан зонхилж байна

Улсын хэмжээнд өнгөрөгч 2011 онд анхан шатны журмаар 891 захиргааны хэрэг хянан шийдвэрлэснээс ашигт малтмалын маргаантай хэрэг  86 буюу нийт хэргийн 9.6 хувийг эзэлж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2011 оны дөрөвдүгээр сарын 01-нээс 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар ашигт малтмалын маргаантай 24 хэрэг ирсэн байна. Энэ төрлийн хэргийг төрлөөр нь авч үзвэл “тусгай зөвшөөрлийг цуцлах”-тай холбоотой маргаан зонхилсон байна. Ялангуяа тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдэл өгөхтэй холбоотой маргаан олонтаа иржээ. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын таван өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан “мэдэгдэл”-ийг ямар тохиолдолд өгсөн гэж үзэх вэ  гэх асуудлаар маргадаг аж. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой маргаанд нэхэмжлэгчдээс гаргадаг нэг үндэслэл нь эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг цуцлах талаар өмнө нь мэдэгдээгүй гэдэг бол Ашигт малтмалын газраас мэдэгдлийг “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэлд байгаа хаяг бүхий мэдэгдлийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгснөөр хуульд заасан мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэх байдлаар тайлбарладаг гэнэ.

Шүүх хэрэв нэхэмжлэгчийн хаяг өөрчлөгдсөн бөгөөд энэ тухайгаа Ашигт малтмалын газарт мэдэгдэж, бүртгэлд тэмдэглүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгадаг бөгөөд үүнээс бусад үл мэдэгдэх шалтгаанаар шуудангийн байгууллагад шилжүүлсэн боловч буцаж ирсэн тохиолдолд “мэдэгдэл өгсөн” гэж үзэх боломжгүй гэж тайлбарлан хэргийг шийдвэрлэжээ. Түүнлчэн тусгай зөвшөөрөл шилжүүлэх, хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, тусгай зөвшөөрлийн төлбөр,  хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, хайгуулын туссгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой хэргүүдийг  тус тус шийдвэрлэсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж