Үнэт цаасны суурь мэдлэг олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны суурь мэдлэг олгож эхэллээ

Монголын хөрөнгийн биржийн сургалтын төвөөс зохион байгуулдаг “Үнэт цаасны суурь мэдлэг олгох” сургалт эхэллээ. Хөрөнгийн зах зээлд ажиллах  мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, сонирхсон иргэд, оюутан, сурагчдад үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох зорилготой ажээ.

Сургалтыг  Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж, Монголбанк, Брокер дилерийн компаниуд болон бусад мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд, туршлагатай ажилтан, мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн багш нар явуулах юм байна.

“Үнэт цаасны суурь мэдлэг олгох” сургалт нь онол практик хосолсон, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд, эрх зүйн зохицуулалт, зах зээлд оролцогч байгууллагуудын үйл ажиллагаа болон практик дадлага туршлага олгох хичээлүүд орох ба сургалт бүрийн онцлогт тохирсон программ батлах ажээ.

                                    Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж