ОССК-иас мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

ОССК-иас мэдээлж байна

Орон сууцны санхүүжилтийн корпораци “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд  жилийн 6 хувийн хүүтэй орон  сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2012 оны 03-р сарын 12-ны өдрөөс  хүлээн авч эхэлсэн билээ.

2012 оны 04-р сарын 1-ний байдлаар буюу ажлын 15 хоногийн хугацаанд  “Анх удаа орон  сууц худалдан авч байгаа, 55 м2-аас  дээшгүй хэмжээтэй орон сууц сонгосон” байх шаардлагыг  хангасан  345 иргэний материалыг албан ёсоор  хүлээн аваад байна. Дээрх  345 зээл хүсэгчдийн материалыг  хөтөлбөрт оролцогч арилжааны  Төрийн банк, Капитал банкуудад хүргүүлсэн бөгөөд ойрын хугацаанд судалж, зээлийг олгож эхэлнэ.

Хөнгөлттэй зээлийн талаарх  мэдээллийг 10 хоног тутамд мэдээлэх болно.

ОРОН  СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж