
Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэх МАХН гишүүдээ тэлсээр
байна. Тус намд улсын аварга Г.Өсөхбаяр гишүүнээр элсч, “Монгол Улсын
хүний нөөцийн алтан сан”-д бүртгүүлжээ. Өнгөрөгч баасан гаригт болсон
“Монгол Улсын хүний нөөцийн алтан сан”-д бүртгэх ёслолын арга хэмжээний
үеэр аварга Г.Өсөхбаяраас гадна БОАЖ-ын сайд асан Г.Шийлэгдамбаас
эхлээд С.Жанцан, Б.Батсайхан, Д.Чинзориг, Н.Дашцэрэн, Х.Оюунцэцэг,
П.Ангараг, Б.Батжаргал нарын хүмүүс элссэн байна.
Төр түмэндээ
үнэлэгдэж, бөхийн дэвжээнээ эр бяр, уран мэхээ уралдуулан барилддаг
аварга Г.Өсөхбаяр МАХН-д элссэнээр улс төрд хөл тавьж байгаа бололтой.
О.Сэргэлэн