Г.Өсөхбаяр аварга МАХН-д элсчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр аварга МАХН-д элсчээ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэх МАХН гишүүдээ тэлсээр байна. Тус намд улсын аварга Г.Өсөхбаяр гишүүнээр элсч, “Монгол Улсын хүний нөөцийн алтан сан”-д бүртгүүлжээ. Өнгөрөгч баасан гаригт болсон “Монгол Улсын хүний нөөцийн алтан сан”-д бүртгэх  ёслолын арга хэмжээний үеэр аварга Г.Өсөхбаяраас гадна БОАЖ-ын сайд асан Г.Шийлэгдамбаас эхлээд С.Жанцан, Б.Батсайхан, Д.Чинзориг, Н.Дашцэрэн, Х.Оюунцэцэг, П.Ангараг, Б.Батжаргал нарын хүмүүс элссэн байна.

Төр түмэндээ үнэлэгдэж, бөхийн дэвжээнээ эр бяр, уран мэхээ уралдуулан барилддаг аварга Г.Өсөхбаяр МАХН-д элссэнээр улс төрд хөл тавьж байгаа бололтой.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж