Мексикийн Ерөнхийлөгч асан Мигель де ла Мадрид өчигдөр уушгины хорт хавдрын улмаас 77 насандаа нас нөгчлөө. Де ла Мадрид нь АНУ-ын Харвардын их сургуульд боловсрол эзэмшсэн нэгэн байсан бөгөөд 1978-1981 оны хооронд Мексикийн Сангийн сайдаар ажиллаж байгаад 1982-1988 он хүртэл төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. Түүний засаглалын үед Мексик улс эдийн засгийн өргөн үрээтэй шинэчлэлтүүдийг хийсэн бөгөөд өмч хувьчлалыг оновчтиой явуулснаар эдийн засгийн өсөлтийн суурийг тавьж байсан байна. Мөн үнэ болоод худалдааны тэгш нөхцлийг бий болгосон орнуудын нэг бөгөөд энэ нь эдүгээгийн Дэлхийн худалдааны байгууллагын эх суурь байсан юм. Тэрээр амьд ахуй цагтаа 1985 оны аймшигт гзар хөдлөлтийн дараа олон улсаас тусламж авахаас татгалзан шүүмжлэлийн бай болж байлаа. 30 000 үний аминд хүрсэн энэ аймшигт гамшгийн үед аврах болон сэргээн босгох ажилд армийнхныг дайчлахаас хүртэл татгалзсан нь нэр хүндэд нь нөлөөлж байсан юм.
Х.САЙХАН
Эх сурвалж: http://www.mminfo.mn