7 сарын 1-ний хохирогчид уриалга гаргав

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

7 сарын 1-ний хохирогчид уриалга гаргав

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр буудуулж амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн буюу уг хэргийн хохирогчид улс төрчид, улс төрийн намууд, сонгуулийн хороо, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан уриалга гаргажээ.

Уриалгад “2008 оны долдугаар сарын  1-нд болсон үймээн самуун дэгдэх үеэр Монгол улсын Үндсэн хуульд заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Цагдаагийн тухай хуульд заасан “Хуулийг дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Онц байдлын тухай хуульд “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэж заасныг онц ноцтойгоор зөрчсөн билээ.

Онц байдал тогтоосноос хойш дөрвөн хүний алтан амийг галт зэвсэгтэйгээр ангуучлан хороож, 1000 шахам иргэдийг албадан баривчилж, 200 гаруй иргэдийг хилсээр шийтгэсэн аймшигт хэргийг бид мартагдаагүй байна.

Тиймээс Монгол улсын хуулийг бүдүүлгээр зөрчсөн цагдаагийн удирдах ажилтан, албан хаагчдын гэм бурууг шүүхээр шийдвэрлэх нь эрхзүйт ёс, шударга ёсны зарчимд нийцнэ. Тэдний хэргийг шүүхээр хэлэлцэж байгаа нь “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн Үндсэн хуулийн тулгуур зарчимд нийцэж байна гэж бид үзэж байна. Мөн 2008 оны сонгуулийг будлиантуулсан сонгуулийн хорооны шат шатны албан тушаалтнууд гэм буруугүй хүүхэд, залуусыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид, хуулиар хүлээсэн хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй прокурорууд, шүүн таслах үйл ажиллагааг шударга бусаар гүйцэтгэсэн шүүгчид ч буруутай үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх учиртай. Гэхдээ монголчууд цэгц шулуун зан, буруугаа мэдэж үнэн сэтгэлээсээ гэмших сэтгэлд нигүүлсэнгүи хандаж ирсэн бөгөөд энэхүү хүмүүнлэг шалтгаанаар 2008 оны 7 сарын 1-нд болсон ард иргэд, татвар төлөгчдын мөнгөөр ард иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэж хүний амииг хөнөөж, бие махбодь, сэтгэл санааны хүнд хохирол учруулсан цагдаагиин ажилтнууд, ард түмний төр барих эрхийг шударга бусаар булаан авахад гар бие оролцсон сонгуулийн хорооны шат шатны албан тушаалтнууд, тухайн ажил үүргээ шударгаар биелүүлээгүй төриин өндөр албан тушаалтнуудаас өөрсдийн хийсэн буруугаа үнэнч шударгаар хүлээхийг УРИАЛЖ БАЙНА” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж