Эрдэнэт хотын волейболын анхны мастер, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн албаны дарга Д.Цагаан-Эрдэний нэрэмжит волейболын тэмцээнийг олон хотын хэмжээнд зохион байгуулсан байна. Волейболын спортыг тус хотод хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмрийг ийнхүү алдаршуулжээ. Тэмцээнд Орхон, Булган, Дархан-Уул аймгийн нийт найман багийн 70 гаруй тамирчин өрсөлдөж, эрэгтэйчүүдээс тэмцээний тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн Г.Баярхүү ахлагчтай баг эзэлж, Г.Баярмагнай ахлагчтай Хангарьд клубын тамирчид удаалсан байна. Эмэгтэйчүүдийн төрөлд Дотоодын цэргийн Н.Болормаа ахлагчтай баг түрүүлж, Баяжуулах фабрикийн Г.Мандалсүрэн ахлагчтай баг хоёрдугаар байр эзэлсэн байна. Тэмцээний үеэр шилдэг тэгш тоглогч, холбогч, довтлогч нарт Д.Цагаан-Эрдэнийн нэрэмжит шагнал гардуулжээ.
Б.Саран