Дуучин Ж.Хишгээ шинэ клипээ гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Дуучин Ж.Хишгээ шинэ клипээ гаргалаа

Мэргэжлийн дуучдын цар, шандсыг сорьдог манай дотоодын уралдаануудын нэг бол Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай 3 толгой” дуурийн шилдэг дүрийн улсын уралдаан. Энэхүү уралдаанд оролцож түрүүлж байсан эгч, дүү дуучид болох Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар өнгөрсөн 2010 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Учиртай гурван толгой” дуурийг концерт хэлбэрт оруулж бүрэн хэмжээний тоглолт хийсэн нь мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлгээ авч байв.

Харин өдгөө Ж.Хишигдэлгэр рок попын ертөнцөд хүч үзэхээр шийдсэн бололтой. Тэрбээр саяхан өөрийн бие даасан “Нэг л удаа” дуундаа клип хийж, үзэгчдийн хүртээл болгоод байна.

Түүний шинэ клип болох “Нэг л удаа” дууг ЭНД дарж үзээрэй.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж