“Хүн бүр өдөрт нэг литр ус хэмнэе” уриаг Орхон аймгийн “Эрдэнэт амьдрал” компанийн зүгээс аймгийнхаа бүх иргэдэд хандан дэвшүүлсэн байна. Хэрвээ нэг иргэн өдөрт нэг литр ус хэмнэвэл аймгийн хэмжээгээр 90 мянган литр буюу 32.8 мянган м3 ус хэмнэх бололцоотой гэсэн тооцоо гаргажээ. Энэхүү тооцоогоор Эрдэнэт хотын 94 хоногийн хэрэгцээг хангах хэмжээний усыг хэмнэнэ гэсэн үг гэнэ. Тиймээс хүн бүр өдөрт нэг литр ус хэмнэж чадвал 70 шахам км-ийн зайтай орших Сэлэнгэ мөрнөөс хамгийн өндөр өртөгтэй усыг татаж хэрэглэдэг тус аймгийнхан байгаль хамгаалах үйлст ихээхэн хувь нэмэр оруулах юм байна. Монгол Улс усны нөөцөөрөө дэлхийд 22-т буюу хязгаарлагдмал нөөцтэй орны тоонд ордог бөгөөд бүх нийтээрээ “Хүн бүр өдөрт нэг литр ус хэмнэе” уриаг хэрэгжүүлж усаа хэмнэцгээе!
Э.Сараа