
Мөн Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн үзэсгэлэн музей тус сургуульд нээгдсэн байна. Уг арга хэмжээнд ЗХУ-ын болон БНМАУ-ын баатар Ж.Гүррагчаа, Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Д.Баатарням, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд, ОХУ-ын Монгол дахь боловсролын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Музейд Ж.Гүррагчаагийн сансрын нислэгийн үеийн түүхэн зургийн цомог, багадаа хэрэглэж байсан эд зүйлийн загварыг дэлгэн тавьсан бөгөөд цаашид үзмэрээ баяжуулах ажээ.
Д.Жаргалсүрэн