“Шинэ орон сууц онлайн экспо”-г 250 мянган хүн үзнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

“Шинэ орон сууц онлайн экспо”-г 250 мянган хүн үзнэ

4000 төрийн албан хаагч болон иргэдийг орон сууцаар хангах ЗГ-ийн тогтоолд хамрагдах иргэд шинэ орон сууцны мэдээллийг “ШИНЭ ОРОН СУУЦ ОНЛАЙН ЭКСПО”-оос үзэж сонголтоо хийх бүрэн боломжтой.
“ШИНЭ ОРОН СУУЦ ОНЛАЙН ЭКСПО”-г 2009 оны 12 сарын 10-наас 2010 оны 1 сарын 10 хүртэл Монголын Барилгын Нэгдсэн Портал  www.BARILGA.mn , сайтаас үзэх боломжтой.

А хүрээний H1N1 вирусын онц ноцтой халдварт өвчин тархсан, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон үед ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болно. Онлайн экспог олон нийтэд хүртээмжтэй хүргэхийн тулд интернетийн орчинд сурталчилахаар olloo.mn , gogo.mn , news.mn , banjig.net , caak.mn , zarmedee.mn  зэрэг Монголын топ сайтууд болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжин хамтран ажиллахаар болжээ.
Шинэ орон сууцны байрлал, барилгын явц, ашиглалтанд орох хугацаа, хэмжээ, дизайн, өрөөний зохион байгуулалтын зураг болон видео зэрэг дэлгэрэнгүй мэдээллүүдийг үзэх боломжтой юм байна. Мөн оролцож байгаа компаниудаас танилцуулга хэвлэх, үзэсгэлэнгийн павилион засах, менежерүүдийн цалин зэрэг зардлууд гарахгүй давуу талтай. Хамгийн гол нь хэзээ ч, хаанаас ч хүссэн үедээ үнэ төлбөргүй үзэж болох юм. Гадаадад оршин суугаа иргэд, хөдөө орон нутгийнхан болон нийслэлийнхэн гэр, ажил, интернет кафе зэрэг хаанаас ч үзэж болно.

Урьдчилсан тооцоогоор “ШИНЭ ОРОН СУУЦ ОНЛАЙН ЭКСПО”-г 250.000 хүн үзэх гэнэ. Орон сууцны урт хугацаатай зээлд хэрхэн хамрагдах, зээл олгож байгаа банк, зээлээр авах орон сууцнуудын мэдээллийг нэг дороос “ШИНЭ ОРОН СУУЦ ОНЛАЙН ЭКСПО”-оос үзэх боломжтой. Дэлгэрэнгүйг www.BARILGA.mn-ээс үзээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж