“Эсрэг дурлал” романыг жүжиг болгоно | News.MN

“Эсрэг дурлал” романыг жүжиг болгоно

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

“Эсрэг дурлал” романыг жүжиг болгоно

Саяхан л шилдгүүдээ тодруулж байсан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид ээлжит шинэ жүжгээ тавих гэж байна. Тэд энэ удаад 1000 гаруй жилийн өмнө бичсэн анхны роман гэгддэг “Гэнжийн туульс” романаас сэдэвлэн “Эсрэг дурлал” драмын жүжгийн үзэгчдэд танилцуулах гэнэ. Зохиолч Б.Галааридын "Гэнжийн туульс" романаас сэдэвлэж бичсэн "Эсрэг дурлал" жүжиг үзэгчдийн сонирхолтыг татна гэдэгт уран бүтээлчид итгэлтэй байгаа аж.

“Эсрэг дурлал” драмын жүжгийн энэ сарын 22-нд УДЭТ-ын тайзнаа анх удаа тоглох юм. Жүжгийн ерөнхий найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, хөгжмийн зохиолчоор Ардын жүжигчин Ц.Батчулуун, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Н.Ганхуяг нар ажиллаж байгаа юм. Харин жүжгийн гол дүрүүдэд Б.Тамир, А.Баасанжаргал, хаанд Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Т.Түвшинхүү, Фүжицүбо хатанд Д.Ганцэцэг, их хатанд Гавьяат жүжигчиг Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан Б.Болормаа, шивэгчинд Гавьяат жүжигчиг Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Ц.Баясгалан, Б.Эрдэнэцэцэг, үзэсгэлэнт бүсгүйд Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг нар тус тус тоглох юм. Харин жүжгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Мичид Алтай” компани ажиллаж байна.

М.Дөл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж