“Камертон 2” цэнхэр дэлгэцээр

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

“Камертон 2” цэнхэр дэлгэцээр

Урлаг хэмээх их айлд шинэ өнгө нэмэх залуусын хамтлаг байгуулахаар зорьж буй “Камертон-2” шоу өнөөдрөөс эхлэн цэнхэр дэлгэцээр дамжин танд хүрэх гэж байна. “В Production”, “Боловсрол” суваг телевиз, “Music box” суваг “Камертон” хамтлаг хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Камертон-2” шоуны эхний шатанд 760 залуу оролцсоноос хоёрдугаар шатанд 159 оролцогч тэнцээд байгаа юм. Эхний шатны шалгаруулалт гуравдугаар сарын 6-14-нд үргэлжилсэн бөгөөд өдгөө “Боловсрол суваг” телевиз болон “Music box” сувгаар үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Даваагаас баасан гаригт үдэш бүр 21.00 цагт, харин амралтын өдөр буюу бямба, ням гаригт 19.00 цагт “Боловсрол суваг” телевизийн дэлгэцнээ, харин “Music box” сувгаар өдөр бүр 23.00 цагт “Камертон-2”-ын залуус тантай уулзах нь ээ.

“Камертон” хамтлагийн дуулах ур чадвар, ард түмнийг байлдан дагуулах, дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол орныг төлөөлөх, урт удаан хугацаанд мэргэжлийн төвшинд оршин тогтнох хамтлагийн гишүүн болж 150 сая төгрөгийн шагналын санг  авахад хэн гэдэг аавын хүү ойрхон байгаа бол…

Сонирхуулахад, “Камертон 2” шоуны хоёрдугаар шатанд тэнцсэн залуус өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагчдын зүгээс санал болгож буй 50 дууны жагсаалтаас сугалж, дараагийн шатанд ямар дуу дуулахаа сонгосон юм. Тэдгээр 50 дууны тухайд Монголын рок поп урлагийн ертөнцөд домог болсон дуучдын дуулсан, ард түмний сэтгэл зүрхэнд шингэсэн  дуунууд байгаа юм. Гэхдээ энэ удаад оролцогчид төгөлдөр хууртай дуулах гэнэ.

“Камертон-2” шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  www.camerton2.mn сайт болон www.facebook.com/camertonII/ хаягаар харах боломжтой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж