Адель турахаар шийджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Грэммийн хөгжмийн наадмын шагналуудыг “хамсан” Их Британийн дуучин Адель хөгжмийн ертөнцөөс завсарлага авснаас хойш цагаан хоолтон болж, өдөр болгон гүйх болсон гэнэ. Түүнийг загвар зохион бүтээгч Карл Лагерфильд жаахан тарган болохоос сайхан дуулдаг гэж шүүмжилсэн  нь шуугиан тарьсан билээ. Ойрын таван жилдээ дуулахгүй гэж хэлсэн бүсгүй найз залуугийнхаа хамт Английн “West Sussex”-т зургаан сая фунт стирлингээр худалдаж авсан харшдаа амьдарч байгаа аж. Тэд өглөө бүр нохойгоо салхилуулангаа хамт гүйдэг болсон гэнэ. Аделийн найзууд тэднийг хамтдаа жингээ хасч, хамтдаа ирээдүйгээ төлөвлөж байгаа гэж ярьсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж