Чуулганы эхэнд байгаль орчны бодлого хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Чуулганы эхэнд байгаль орчны бодлого хэлэлцэнэ

Энэ сарын 5-нд УИХ-ын хаврын чуулганы нээлт болно. Одоогийн УИХ-ын хамгийн отгон чуулган гэдгээрээ хаврын чуулган онцлогтой.

Өнөөдөр УИХ-ын Тамгын газраас хаврын ээлжит чуулганы эхний өдрүүдийн хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргалаа. Дөрөвдүгээр сарын 5-ны 11.00 цагт чуулганы нээлтийг хийж улмаар мөн өдрийн 15.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан хийхээр товложээ. Хаврын чуулганаар хэмгийн эхэлж хэлэлцэх асуудал нь Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болж байна.

Мөн Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн  төсөл /Шинэчилсэн найруулга/, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд,Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэргийг хаврын чуулганы эхний хоёр өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

Хаврын чуулганы хоёр дахь өдөр Ерөнхий сайд С.Батболд Хөгжлийн банкны бондын талаар УИХ-д мэдээлэл хийхээр болжээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж