Хилчдийн тухай 60 ангит кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Хилчдийн тухай 60 ангит кино хийнэ

МҮОНТВ-ийн хэсэг уран бүтээлч өнгөрсөн онд Монгол Улсын хил хамгаалах байгууллагын үүсэл хөгжил, үе үеийн хилчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг нийтэд сурталчлах зорилгоор телевизийн олон ангит уран сайхны кино хийх санал ХХЕГ-т тавьжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд дээрх байгууллагуудын төлөөлөл дахин уулзалт зохион байгуулж, гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурснаар шинэ бүтээл туурвих ажил эхэлжээ. Нийт 60 ангит киноны зураг авалтыг энэ сарын 5-наас Булан дэрсний хилийн харуулд болсон үйл явдлаар эхлүүлэх юм байна.

Зураг авалт жил гаруй хугацаанд үргэлжлэх аж.“Босго, тотго” нэртэй тус киноны зохиолыг төрийн шагналт , Монголын зохиолчдын эвлэл болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Д.Норов бичсэн бөгөөд МҮОНТ-ийн найруулагч Н.Энхтүвшин найруулах гэнэ.

                                        Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж