Төмөртэйн уурхайг ашиглаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Төмөртэйн уурхайг ашиглаж болохгүй

Сэлэнгэ
аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрладаг Төмөртэйн уурхайн үйл
ажиллагаанд тус аймгийн Мэр­гэжлийн хяналтын газраас өн­гөрсөн намар
шалгалт хийж яаралтай зогсоосон билээ. Гэвч хаалттай уурхайн талбайд цэл
залуухан жолооч хүнд даацын автомашинтайгаа уулын уруу өнхөрч амиа
алдсан томоохон осол гарсан юм. Эрдэнэт хүний амь нас эндэж, улсын
үйлдвэрт уурхайн томоохон осол гарсан ч эдүгээ нэ­гэнт замхрах шатандаа
орж хэн ч, юу ч болоогүй мэт уурхайн ажил дахин эхлэхээр зэхэж байна.

Сэтгүүлчид
үнэнийг эрэл­хийлэн энэ талаар сурвалжлах гэсэн боловч “Мэдэхгүй,
бо­лохгүй” гэсэн үгсээр булуу­лан мухардаж байгаа нь өнөө­дөр төрийн
өндөр албан тушаалтнууд ах дүү, хамаатан саднаараа хэрэн сүлжсэн аалзны
тор мэт сүлжээн дунд үнэн мохож, монгол хүн амиа­раа хохироод үлддэг
нэ­гэн жишээ болж байна. Яг өнөөд­рийг хүртэл Дарханы тө­мөр­­лөгийн
үйлдвэрийн харьяа энэхүү уурхайн ослын ул­маас ямар ч эрхтэн дархтан
ха­риуц­лага хүлээгээгүй, “үх­сэний хохь” мэт явсаар ирлээ.

Энэ­хүү
үйлдвэрийн эзэд нь томоохон улстөрч, проку­рорын байгууллагын зарим
удирдлагуудын ах дүү, төрөл төрөгсөд байдаг. Тэдэнд хууль үйлчлэхгүй,
хэл ам, хэрүүл зарга хийгээд явсан ч ямар ч үр дүн гарахгүй нь мэдээж.
Ямар сайндаа л зарим өмгөөлөгч “Энэ хэргийг өмгөөлсөн ч ялгаа ялга,
өмгөөлөөгүй ч ялгаа алга” гэж хэлээд сууж байх вэ дээ.

Хэрэг
явдал ингээд дуус­сангүй. Өнгөрсөн хавраас уг уурхайг ашиглан,  энэ
хавраас олборлолт хийж төмрийн хүд­рийг зөөж эхлэхээр зэхэж байна.
Мэдээж зөөх нь то­дорхой. Тэдэнд хууль үйлч­лэхгүй. Сэлэнгэ аймгийн энэ
хэсэгт үйл ажилгаа явуул­даг “Болд Төмөр Ерөө Гол” ХХК нэг хэсэг шороон
замаар төм­рийн хүдэр тээ­вэр­лэн гай­хамшигт Ерөө сайхан нутгийг юу
болгосон билээ? Хужаа нар энд тэнд­гүй холхин хүнд даацын машинууд
хүн­тэй мал­тай нь дайрч тоос шороо­гоор тэнгэр баганадуулж байсан.

Тэгвэл
одоо Дарханы зүгт яг ийм дүр зураг бий болж нутгийн хамгийн гайхамшигт
үржил шимтэй олон мал аж ахуй, газар тариалан, ногооны талбай, малын
бэлчээрийг эзэнгүй цөл болгохоор хүнд даацын машинууд ажилдаа гарах гэж
байна.

Бидэнд ирсэн мэдээллээр тус уурхайнхан ЗТБХБЯ, БОАЖЯ,
Мэр­гэжлийн хяналтын газар, Сэлэнгэ аймгийн удирдлагуудаас одоог хүр­тэл
уурхайн зориулалтаар ашиг­лах замын зөвшөөрлөө ч аваагүй байгаа аж.
Гэвч хамгийн гол нь уурхайн зам гүүрээ ч тавиагүй хэрнээ ачиж зөөх гэж
яарахын учир юу вэ? Нутгийн иргэд малчид, тариаланч, ногоочид Хүдэр,
Ерөө, Жавхлант сумын иргэд бүгд эсэргүүцэн босч иргэний хөдөлгөөн
байгуулах ажил ч эхэллээ.

Зарим иргэний хэлж байгаагаар Дарханы
төмөрлөгийн УҮГ-ын хуу­чин ашиглаж байсан уурхайгаас төмрийн хүдрийн
гарц, чанар муудсан тул гэрээ хийсэн байгууллагуудын ихэнх нь Хятадын
компаниудын за­хиалгыг гаргаж болохгүй байгаа. Тий­мээс Сэлэнгийн
уурхайгаас яаралтай татаж өрөө дуусгах далд санаа агуулж байж болзошгүй
хэмээж байна.

Дарханы төмөрлөгийн үйлд­вэр­тэй төмрийн хүдрийн
гэрээ хийх эрх мэдэлтэй гарын үсэг зур­даг цөөн хэдхэн дарга бий. Өн­дөр
албан тушаалтнуудын дал­баан дор даруулгатай намирах ухаан дутаж
бүхнийг мөнгөний тө­лөө, хүний амь, байгаль орчин, төрийн
байгууллагуудын хууль ёсны шаардлага, нутгийн иргэдийн эрх ашгийг
уландаа гишгэж байгаа нь туйлын эмгэнэлтэй.

Нутгийн иргэд энэхүү
уурхайг “Яасан ч ашиглаж болохгүй” гэц­гээж байна. Одоо байгаа “Болд
Төмөр Ерөө Гол” ХХК-ийн уурхайг хааж болиулахын түүс болон тэмцэл,
хөдөлгөөн ид дундаа явж байхад яахаараа ингэж нэмж байгуулаад байгаль
орчин, иргэнээ хүртэл ингэж ад шоо үзэж байдгийг ойлгох хүн Сэлэнгэ
даяар алга.

Удахгүй УИХ-ын 2012 оны сон­гууль болно. Эрх баригчид
ард түмнийхээ дэмжлэгийг авч, итгэ­лийг нь төрүүлэх хүсэлтэй л байгаа
бол энэхүү уурхайд ядаж ашиглалт явуулж болохгүй гэд­гийг Сэлэнгэ
аймгийн эрхэм удирд­лагууд болон одоо АТГ-т эрүү үүсгэн шалгаж байгаа
Дар­ханы төмөрлөгийн үйлд­вэрийн эр­хэм дарга нарт анхааруулах нь илүүц
буйзаа.  

Э.ДОРЖ

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж