
Одоогоор онгоцны зөрчлийн шалтгааныг тодруулахаар ИНЕГ-ын Нислэг, техникийн осол зөрчлийн шинжин шалгах албаны дарга н.Наранхүүгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа ажээ. Онгоцны гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар “Фоккер-50” агаарын хөлөг хөөрөх үед хөндлөнгийн салхинд өртөн нислэгийн зурвасаас гарсан. Улмаар онгоцны дугуй зурвасны гэрлийг дайрч, гэрэл нь онгоцны сэнсний хөдөлгүүрийг гэмтээсэн” хэмээн тайлбарлаж буй.
Д.Жаргалсүрэн