Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Монголын шатахуун импортлогч М Ойл групп нь БНСУ-ын SK Energy компанитай хамтран ажиллах гэрээг байгуулсан тухай саяхан мэдээлж байсан.

Тэгвэл тус хамтран ажиллах гэрээний дагуу М Ойл групп нь SK Energy-ийн бүтээгдэхүүн болох Евро-4 стандартын шатахууныг Монгол улсад импортлон оруулж иржээ.

Үүнтэй холбогдуулан М Ойл групп Евро-4 стандартын шатахууны албан ёсны нээлтийг өөрийн шатахуун түгээх станц дээр хийлээ. Нээлтийн ажиллагаанд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Газрын тосны газар, Нийслэлийн агаарын чанарын алба болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Евро-4 стандартын шатахуун нь чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн, химийн хорт хаягдал багатай, автомашины мотор эд ангийн эдэлгээг уртасгах ба агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг хар тугалганы хаягдал, хүхэрлэг хийн агууламжийн хувьд Оросын АИ92-оос 20 дахин бага юм байна.

Нефть бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэдэггүй манай улсын хувьд шатахуун импортын шинэ гарц нээгдэх нь бүтээгдэхүүний хангалт, үнийн тогтвортой байдал, чанарын өрсөлдөөнийг бий болгох чухал ач холбогдолтойг албаныхан онцолж байгаа төдийгүй хэрэглэгч, ард иргэд ихэд талархалтай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж