
хуудсыг хаажээ. Түүнчлэн зургаан хүнийг энэ хэрэгт холбогдуулан
баривчилсан байна.
Бээжинд хаа нэгтээгээс армийн хуягт машин
техник орж ирсэн, энэ хотод нэг л таагүй зүйл болох гээд байгаа гэсэн
утгатай мэдээллийг эдгээр вэб хуудсууд тараасан хэмээн “Синхуа”
агентлагийн мэдээлэлд дурдав. Олон нийтийн хоёр ч сайт шийтгэл хүлээн,
арга хэмжээ авахуулжээ. “Сина”, “Тенсент” зэрэг тус улсын томоохон
сайтууд сэтгэгдлийн хуудсаа түр хаан, дээрх цуу яриаг намжаах, залруулах
ажилд анхаарч байгаа тухай мөн “Синхуа” мэдээллээ.