Гуравдугаар сарын шилдэг тамирчин хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын шилдэг тамирчин хэн бэ?

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын Маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн оны 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

 Хамгийн анхны шалгаруулалт буюу 10-р сарын шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба шилдгээр тодорсон юм. Тэгвэл 11-р сарын шилдэг тамирчны шалгаруулалтыг Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд тэргүүлсэн бол 2011 оны хамгийн сүүлийн сарын шилдэг тамирчнаар Японы марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлж, МУГТ цолыг хүртсэн марафоны тамирчин Б.Сэр-Од тодроод байгаа билээ.

2012 оны эхний сарын шилдэг тамирчнаар Казахстаны Алматыд болсон Мастеруудын тэмцээнд түрүүлсэн жүдоч С.Мияарагчаа шалгарч, хоѐрдугаар сарын шилдэг тамирчнаар мөн л жүдогийн тамирчин С.Ням-Очир тодорсон юм. МҮОХ-оос та бүхэнд 2012 оны гуравдугаар сард тив дэлхийн хэмжээний тэмцээнд амжилт гарган эх орон нэгтнүүдээ баярлуулж, үзүүлсэн амжилтаараа Монголын тамирчдыг манлайлсан шилдэг тамирчдыг “Гуравдугаар сарын шилдэг тамирчин” шалгаруулалтанд нэр дэвшүүлснийг танилцуулж байна.

ГУРАВДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД:

Какүрюү М.Ананд – Мэргэжлийн сумогийн Харү башѐд 13 давж, озэки цолны болзол биелүүлснээр энэ цолонд хүрсэн Монголын дөрөв дэх бөх боллоо.

Хакүхо М.Даваажаргал
– Мэргэжлийн сумогийн Харү башѐд түрүүлснээр 22 дахиа түрүүлж их аварга Таканоханагийн амжилттай зэрэгцсэн юм.

С.Баярнаран – Арабын нэгдсэн эмират улсад болсон пара хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн олон улсын тэмцээнд мөнгөн медаль хүртэж, паралимпийн эрхээ авсан. Дэлхийд чансаагаараа тавдугаар байранд бичигдэж буй.

Т.Болортуул
– Боксын спортын ОУХМ. Улаанбаатар хотноо болсон эмэгтэй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн.

Э.Уянга
– Боксын спортын ОУХМ. Улаанбаатар хотноо болсон эмэгтэй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн.

У.Мөнх-Эрдэнэ – Польшийн Варшав хотноо болсон олон улсын тэмцээнд алтан медаль авсан.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж