Стив Жобсын тухай кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Стив Жобсын тухай кино хийнэ

“Apple”-ийг үндэслэгч, Стив Жобс агсны тухай кино хийх гэж байна. “Sony Pictures”-ийн бүтээл уг киноны гол дүр буюу Стив Жобсод жүжигчин Эштон Катчер тоглох юм.

Өнгөрсөн онд худалдаанд гаран шуугиан тарьж, тэр даруйдаа бэстселлер болсон Уолтер Исааксоны “Стив Жобс” хэмээх дурсамжийн номд үндэслэн энэхүү киног туурвих ажээ. Стив Жобс хорт хавдартай гэдгээ мэдсэнийхээ дараа мэс засал хийлгэхээс татгалзаж, харин Уолтер Исааксоныг өөрийн намтрын номын зохиолчоор сонгон,  амьдралынхаа тухай ярьж өгсөн гэдэг. Зохиолч нь Стив Жобсыг нас барснаас хэдхэн хоногийн дараа уг номыг худалдаанд гаргасан билээ.

Киноны зохиолыг Мэтт Вайтли бичиж, Жошуа Майкл Стерн найруулах гэнэ. Стив Жобс өнгөрсөн оны аравдугаар сард хорт хавдрын улмаас өөд болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж