Иракийн газрын тосны олборлолт нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Иракийн газрын тосны олборлолт нэмэгдэж байна

ОПEК-ийн гишүүн Иракийн газрын тосны олборлолт ойрын 30 жилд байгаагүй
өндөр хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн гуравдугаар сард тус улс нийтдээ 71.8
сая баррель буюу өдөрт 2.31 сая баррель газрын тос экспортолжээ.
“Уламжлалт” хэмнэлээр тус улс өдөрт 1.7 сая баррель нефть экспортолдог
байжээ.

Экспорт нэмэгдэхийн хэрээр тус улсын газрын тосноос олох орлого
эрс нэмэгдэж, өнгөрсөн сард 8.475 тэрбум долларын орлоготой ажилласан
байна. Иракийн Газрын тосны сайд Асим Жихад “Энэ оны сүүл гэхэд манай
улс өдөрт 2.6 сая баррелийг экспортолдог болно” гэж мэдэгджээ.

Одоогийн
байдлаар газрын тосны үнэ, тухайлбал АНУ-ын WTI маркийн газрын тосны
үнэ 103 ам.доллар/баррель, Брэнт маркийн газрын тосны үнэ 123
ам.доллар/баррелийн үнэтэй байна.  Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн нэг сарын
хугацаан дахь үнэлгээтэй харьцуулахад харьцангуй бага ч урт хугацааны
байдлаар авч үзвэл өндөр ханш юм. Гэхдээ цаашид нийлүүлэлт тогтвортой
байвал газрын тосны үнэ эргээд бууж болох юм.

ОПEК-ийн улс
орнуудын нийлүүлэлт ч өнгөрсөн сард ойрын гурван жилийн хугацаанд
байгаагүйгээр нэмэгджээ. Өнгөрсөн сард өдөрт 31.22 сая баррель нефть
экспортолжээ. Энэ нь хоёрдугаар сарынхтай харьцуулахад 0.4 хувийн өсөлт
юм. Харин Ираны газрын тосны экспорт үлэмж хэмжээгээр буурсны зэрэгцээ
Өмнөд Солонгосын нефтийн импорт бараг 9 хувиар буурсан дүн гарчээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж