Уул уурхайн бохирдлыг судлах лаборатори ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Уул уурхайн бохирдлыг судлах лаборатори ажиллана

Зүүн бүсийн аймагт үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа 120 гаруй уурхайд энэ оноос эхлэн Уул уурхайн бохирдлыг шинжлэх лаборатори судалгаа хийхээр болсон байна. Лабораторийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци  хамтран хэрэгжүүлж байгаа төслийн ажлын хүрээнд байгуулсан байна. Судалгааны хариу хэр гарахаас шалтгаалж уул уурхайн бохирдлын С-15 шинжилгээний системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Уул уурхайн олборлолтоос шалтгаалж үүссэн хөрс, усны бохирдол зэрэг төрөл бүрийн бохирдуулагч элементүүдийг шинжлэх юм байна. Технологийн хувьд хамгийн сүүлийн үеийнх учраас бохирдлыг дэлхийн түвшинд шинжилж тогтох хүчин чадалтай ажээ.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж