Өнгөрсөн 2011 оны байдлаар Өмнөговь аймаг руу 8504 хүн шилжин суурьшсан гэх Үндэсний статистикийн хорооны судалгаа байна. Шилжин суурьшиж буй хүмүүсийн 40 орчим хувь нь 40-44 насны эрчүүд ажээ. Мөн хотжсон бүс нутгуудын нэг болох Дархан-Уул аймаг руу өнгөрсөн жилд 1209 хүн шилжин суурьшсан болохыг статистик харуулж байна. Тэгвэл эсрэгээрээ өнгөрсөн хугацаанд нийслэл рүү 40 мянган хүн шилжин иржээ. Шилжин ирэгчдээс Өвөрхангай аймаг 5121 хүнээр тэргүүлсэн бол Завхан аймгаас 4667 хүн иржээ. Мөн Архангай, Дундговь, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгаас өнгөрсөн хугацаанд 3000 гаруй хүн нийслэлд шилжин ирсэн гэх албаны тоо баримт байна.
Б.Саран