БЦЖ вакцины сорвигүй хүүхдүүд илэрч байна

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

БЦЖ вакцины сорвигүй хүүхдүүд илэрч байна

“Эрүүл хүүхэд” аяны хүрээнд хийгдэж байгаа эмчийн үзлэгээр Хэнтий аймагт өнөөдрийн байдлаар 1886 хүүхэд хамрагдсаны 1007 буюу 53 хувь нь ямар нэг эрхтэн тогтолцооны эмгэгтэй байна. Эмгэг илэрсэн хүүхдүүдийн 60 гаруй хувь нь амны хөндийн буюу шүдний өвчлөлтэй гарчээ. Мөн чих, хамар, хоолойн өвчлөл зонхилон илэрч байгаа гэнэ. Одоогийн байдлаар бүх суманд үзлэг хийж байгаа бөгөөд дутагдаж буй үзлэгийн зарим багаж төхөөрөмжийг эмийн эргэлтийн сангаараа дамжуулан захиалаад байгаа аж. Эмч нарт чихний дуран, нүдний гэрэл, хамрын болон духны толь, хажуугийн гэрэл, хэл дарагч, нэг удаагийн бээлий зэрэг багаж хэрэгслүүд дутагдаж олдоц муутай байгаа гэнэ. “Эрүүл хүүхэд” аяны үзлэгийн үеэр БЦЖ вакцины соривгүй хүүхэд илэрч байгаатай холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сүрьеэгийн БЦЖ вакциныг  тарих техник, вакцинжуулалтын байдалд хяналт тавин ажиллаж байгаа юм байна. 

Б.Саран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж