Өвөрхангай аймгийн Хархорин сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг эсэргүүцсэн сурагчдын жагсаал, цуглааныг тус сумын цагдаагийн хэлтэс тарааж, жагсаалд оролцсон сурагчдыг цагдан хорьсон талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл тус суманд үүсээд байгаа нөхцөл байдлыг судлахаар БСШУ-ы сайд Ё.Отгонбаярын тушаалаар Өвөрхангай аймгаас ажлын хэсэг гуравдугаар сарын 30-ны өдөр томилогдон ажилласан байна. Гэвч Сайдын тушаалаар орон нутгаас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг үнэн зөв гарна гэдэгт тус сумын зарим иргэд эргэлзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Э.Сараа