Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “Universe Best Songs-2012” наадмыг шүүгээд зав муутай байгаа. Гэсэн ч дуучин залуу өөрийн удаан хүлээлгэсэн монгол дуунаас бүрдсэн цомгоо ирэх долдугаар сарын эхээр гаргах гэнэ. Тэрбээр цомгоо гаргасны дараа бие даасан томоохон хэмжээний тоглолт хийх гэж байгаагаа үзэгчдэд дуулгалаа. Тэрбээр тоглолт хийлгүй их удсан учир, өөрийн бие даасан цомгийг гаргасны дараа цомгийн баяр болгон томоохон хэмжээний бие даасан тоглолтыг хийхээр хэдийнэ төлөвлөчихсөн байгаа аж.
М.Урин