Грекчүүд ширүүн эсэргүүцэл үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Грекчүүд ширүүн эсэргүүцэл үзүүлж байна

Жагсагчид шатахуунаар хийсэн бөмбөг шидэж, хариуд нь цагдаа нар нулимс асгаруулагч цацаж байна.

Төсөв танах арга хэмжээ зарласны хариуд болсон жагсаалын үеэр гурван хүн нас бараад байна. “Грек ангалын ирмэг дээр байна” гэж Грекийн ерөнхийлөгч Karolos Papoulias ярьж байна. Грекийн Засгийн газар Еврозоны улсууд тус улсад 110 тэрбум еврогийн тусламж өгөх гэж байгаагийн хариуд төсвөө их хэмжээгээр танах шийд гаргасан. Засгийн газрыг энэ шийдээ гаргасны дараа иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсч, босч, банкинд гал тавьж, энэ үеэр гурван банкны ажилтан алагдсан байна. Жагсагчдын эсэргүүцлийн хариуд “Бид улс төрийн хувьд хүнд хохирол амсах болно. Гэхдээ одоогийн байр сууринаасаа алхам ч ухрахгүй” гэж Грекийн Сангийн яамны сайд George Papaconstantinou парламентдаа хэллээ.

Athens хотын төвд байдаг Stadiou Avenue өргөн чөлөөнд байрладаг “Marfin” банкнаас цагдаа нар хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүний цогцос олж гаргаад байна. Тус банкинд жагсагчид гал тавьсны дараа тэнд ажилладаг 20 гаруй ажилтны дийлэнх нь гарч амжсан ч дээрх хүмүүс гарч чадалгүй амь үрэгдсэн бололтой. Энэ явдлыг Ерөнхий сайд George Papandreou “алуурчдын үйлдэл” гэж парламент дээрээ танилцуулсан байна.

Төсөв танах арга хэмжээний хүрээнд Грек:
2014 оныг хүртэл төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхгүй
Төсвийн байгууллагын тэтгэлгүүдийг 20 хувиар бууруулан
Төсвийн байгууллагын тэтгэврүүдийг хэвээр нь байлгах буюу бууруулах
Тэтгэвэрт гарах дундаж нас 61 байгааг 63 болгож нэмэгдүүлэх
НӨАТ 19 хувь байгааг 23 хувь болгох
Архи, тамхи, шатахууны татварыг 10 хувь болгох
Үл хөдлөх хөрөнгө, мөрийтэй тоглоомны татварт өөрчлөлт оруулж, нэмэгдүүлэх

гэсэн арга хэмжээнүүд авахаар төлөвлөөд байна. Энэ зуур Грект тусламж үзүүлэх асуудлыг тус улсын Канцлер Angela Merkel Германы парламентад танилцууллаа. Танилцуулах үедээ тэрбээр Грект нэн даруй, яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй байна. “Энгийнээр хэлбэл Европын ирээдүй Грекээс хамаарч байна” гэж мэдэгдсэн. Герман улс Грект үзүүлэх Европын холбооны орнуудын гаргах тусламжийн дийлэнх хэсгийг гаргах болно. Европын холбоо Грект 80 тэрбум еврогын тусламж үзүүлэхээс 22 тэрбум еврог Герман дангаараа гаргах юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж