“Титаник”-ийн хоолны цэс өндөр үнэ хүрэв

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

“Титаник”-ийн хоолны цэс өндөр үнэ хүрэв

Домогт “Титаник” хөлөг онгоц дээр барьсан сүүлчийн үдийн зоогийн нэгдүгээр зэрэглэлийн хоолны цэсийг Лондонд дуудлага худалдаагаар зарлаа. Энэ цэс 120 мянган ам.доллар хүрчээ.

Сан-Францискогийн банкир Вашингтон Дож хэмээх эрхэм үүнийг хадгалж байсан бөгөөд тэр хүний эхнэр хөлөг онгоц дээр аялж явахдаа цэсийг цүнхэндээ хийсэн гэнэ. 1912 оны дөрөвдүгээр сарын 14 гэсэн он сар бүхий уг цэс “Титаник” хөлөг онгоцтой холбоотой ховор дурсгалуудын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Өндөр үнэ хүрсэн цэсэнд 40 гаруй хоолны сонголт бичигджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж