“Бөөгийн домог” солонгосчуудыг шуугиулж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

“Бөөгийн домог” солонгосчуудыг шуугиулж байна

Зохиолч Г.Аюурзанын “Бөөгийн домог” роман солонгос хэл дээр Сөүл хотод хэвлэгдэн гарлаа. Урьд нь түүний “Амь тавьж буй шувууны далавч” ном Солонгос улсад хэвлэгдсэн билээ.

Мөн зохиолч Г.Аюурзанын “Цасны роман” зохиол Хонг-Конг улсад хэвлэгдсэн байна. Үүний дараа уг зохиол ""Million writers award-2012″" гэдэг олон улсын хэмжээний утга зохиолын шагналд нэр дэвшээд одоо ид санал асуулга явагдаж байна. Энэ шагнал Америкт анх 2004 онд бий болсон бөгөөд Г.Аюурзана зохиолчийн “Цасны роман” зохиол нь “шилдэг богино хэмжээний хүүрнэл зохиол” төрөлд 13 зохиолчийн хамт нэр дэвшжээ. Шагнал авах эсэх нь гол биш бөгөөд дэвшиж байгаа нь том үзүүлэлт гэж утга зохиолын мэргэжилтнүүд үздэг.

Дашрамд дуулгахад, Г.Аюурзана зохиолчийн шинэхэн бүтээл болох “Шүгдэн” роман болон түүний орчуулсан “Монтень. Сонгомол эсээнүүд” /УБ., 2004/ зохиол, Л.Өлзийтөгс зохиолчийн “Үзэхийн хязгаар” номууд Интерномын утга зохиолын бестселлерт дээгүүр байрт явна.

Зохиолч Г.Аюурзанын “Бөөгийн домог” роман солонгос хэл дээр Сөүл хотод ийм хавтастайгаар хэвлэгдэн гарсан байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж