16 вэб хуудас хаагдлаа | News.MN

16 вэб хуудас хаагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

16 вэб хуудас хаагдлаа

Улс төрийн цуу яриа тараасан гэдэг үндэслэлээр Хятадын томоохон 16 вэб хуудсыг хаажээ. Түүнчлэн зургаан хүнийг энэ хэрэгт холбогдуулан баривчилсан байна.

Бээжинд хаа нэгтээгээс армийн хуягт машин техник орж ирсэн, энэ хотод нэг л таагүй зүйл болох гээд байгаа гэсэн утгатай мэдээллийг эдгээр вэб хуудсууд тараасан хэмээн “Синхуа” агентлагийн мэдээлэлд дурдав. Олон нийтийн хоёр ч сайт шийтгэл хүлээн, арга хэмжээ авахуулжээ. “Сина”, “Тенсент” зэрэг тус улсын томоохон сайтууд сэтгэгдлийн хуудсаа түр хаан, дээрх цуу яриаг намжаах, залруулах ажилд анхаарч байгаа тухай мөн “Синхуа” мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж