
Бээжинд хаа нэгтээгээс армийн хуягт машин техник орж ирсэн, энэ хотод нэг л таагүй зүйл болох гээд байгаа гэсэн утгатай мэдээллийг эдгээр вэб хуудсууд тараасан хэмээн “Синхуа” агентлагийн мэдээлэлд дурдав. Олон нийтийн хоёр ч сайт шийтгэл хүлээн, арга хэмжээ авахуулжээ. “Сина”, “Тенсент” зэрэг тус улсын томоохон сайтууд сэтгэгдлийн хуудсаа түр хаан, дээрх цуу яриаг намжаах, залруулах ажилд анхаарч байгаа тухай мөн “Синхуа” мэдээллээ.