Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Шатрын УАШТ эхэллээ

Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо өнөөдөр эхэлж байна. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас тэмцээний бүхий л санхүүжилтийг хариуцаж байгаа аж. Тэмцээнд Монгол Улсын шилдэг 16 эрэгтэй, 13 эмэгтэй шатарчин тойргоор тоглож, өрсөлдөх юм. Тэмцээнд хоёр их мастер олон улсын мастер тав, ФИДЕ мастер 10, спортын мастер дөрөв, дэд мастер найм оролцож байна.

Арвайхээр хотод дөрөвдүгээр сарын 1-10-нд үргэлжлэх шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 44 дэх удаагийн тэмцээнээс шалгарсан эрэгтэй тав, эмэгтэй гурван шатарчин энэ оны есдүгээр сард Туркийн Стамбул хотноо болох дэлхийн шатрын 42 дугаар олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эрх авах юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж