ФИФА авлигатай тэмцэх бодлогоо өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

ФИФА авлигатай тэмцэх бодлогоо өөрчилнө

Сүүлийн үед ФИФА-гийн ажилтнууд авлигатай багагүй холбогдох болсон. Харин өнгөрөгч баасан гаригт ФИФА бага хурал заралж авлигатай холбоотой асуудлаар зөвлөлдсөн юм. Уг хуралдааны үеэр авлигатай тэмцэхэд хүн нэг бүрийн оролцоо чухал гэдгийг онцолсон бөгөөд авлигачдыг илрүүлэх мөрдлөгийн үйл явцыг илүү нарийн болгохыг гишүүд хэлж байжээ. Мөн ирэх тавдугаар сард болох ФИФА-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр авлиагатай тэмцэх бодлогыг албан ёсоор өөрчлөн батламжилхаар болсон байна. Өнгөрсөн жил Азийн хөлбөмбөгийн хорооны дарга Мохаммед бин Хаммам 40 сая долларын авлигыг Карибын ойролцоо орших улсуудын хөлбөмбөгийн холбооноос авсан болох нь тогтоогдож үүрэгт ажлаа өгсөн билээ. Энэ үйл явдлын дараагаас эхлэн авлига тэмцэх бодлогыг чангаруулахыг ФИФА-гийн гишүүд шаардсаар байсан юм. “Зөвхөн хөлбөмбөг ч гэлтгүй бусад спортын холбоод авлигатай маш ихээр тэмцэх ёстой. Анхааралдаа авах цаг нь болсон. Үүнийг бодлогын төвшинд бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх шаардлагатай” гэж ФИФА-гийн эксперт Марк Пит ярьж байсан юм. Спорт Иллустрэйтэд сонины эрхлэгч Грант Валлын бичсэн нийтлэлүүдээс харвал 76 настай ФИФА-гийн ерөнхийлөгч Зеп Блаттерын бодлогыг эсэргүүцсэн бөгөөд түүний удирдах арга барил үнэхээр хоцрогдсон гэдгийг хүчтэй тэмдэглэсэн байна. “Зеп Блаттер анх гарч ирсэнээсээ одоо бүр дордсон. Тийм учраас удирдлагын төвшинд өөрчлөлт хийж байж авлигийн эсрэг арай үр дүнтэй бодлогоор тэмцэх болов уу” гэж Грант Валл ярьж байсан юм.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж